image1 image2 image3 image4 image5 image6 image7 image8 image9 image10

HELLO MY'NAME IS KHASH-ERDENE|WELCOME TO MY PERSONAL BLOG|I LOVE TO WRITE ABOUT THINGS|I'M AMATEUR DOTA PLAYER

Hotkeys - Хэрхэн сонгох болон яаж тохируулах вэ.

За миний бие DOTA(Defense Of The Ancient) тоглож эхлээд ойролцоогоор 8-9 жил болжээ. Тэгээд одоо хий дэмий тоглож байхаар мэддэг юмаа мэддэггүй нэгэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Сүүлийн үед Монголчууд маань DOTA 2 тоглох нь элт ихсэж байгаатай холбогдуулаад анх тулгардаг зарим нэг асуудлаас эхлээд зарим нэг хэрэгцээтэй зүйлүүдийг оруулъя гэж бодлоо.

DOTA 2-н тохиргоонд ерөнхийдөө үндсэн 2 тохиргоо байдаг ба: 


  • QWER
  • LEGACY гэж нэрлэдэг.

Хэрвээ DOTA(WC3) дээр тоглодог байсан бол QWER тохиргоогоор тоглож сурахад нилээд эвгүй байдаг болохоор Legacy дээр тааруулсан нь дээр. Харин анхлан тоглож эхлэж байгаа бол QWER буюу DOTA 2-н үндсэн тохиргоогоор тоглож сурсан нь дээр.

DOTA-г тоглоод дундаж+ мэдлэгтэй болсон хүмүүс зөвхөн Skill болон Inventory-д Hotkey ашигладаг. Илүү сайн тоглож бас бус юманд бага цаг үрэхийн тулд эдгээр зүйлсийг заавал ашиглаж хэвшсэн байх хэрэгтэй.


  • Quickbuy - Жишээ авахад чамд маш их хэрэгтэй байгаа итэмээ авахын тулд заавал мөнгөө хүргэчихээд дэлгүүрлүүгээ ороод авах гэдэг ойлголтыг хасаж өгсөн юм. Тоглоомын эхэн үед чамд Bottle хамгийн их хэрэгтэй гэж үзвэл Bottle дээр "Shift+mouse 1" гээд дарахад чиний Quickbuy уруу орох болно. (Purchase Quickbuy "F5")
  • Purchase Sticky - Hotkey дарах үед энэ итэм авхагдах болно. Үүнд байрлуулахад хамгийн тохиромжтой итэм бол TP(Town Portal Scroll) юм. ("F8")
  • Scoreboard - Эсрэг талын тоглогчдын LVL-г шалгахад маш их хэрэг болно  ("`")
  • Show names/hero icons - minimap дээр "ALT"(үндсэн тохиргоо) дарах үед харуулна
  • Glyph of Fortification - Монголчууд Armor, 5 гэж хэлээд сурчихсан байх ("J")
  • Camera-н тохиргоо - (Дээд, доод Rune г.м)


Console дээр бичих Camera-н тохиргоо:


  • Top Rune - bind "чиний тохиргоо" "dota_camera_setpos -2273.898682 1232.745483 982.072876"
  • Bottom Rune - bind "чиний тохиргоо" "dota_camera_setpos 3035.773438 -2972.680176 966.072937"

Хэрэг болох хэдэн зөвлөгөө:

  • Давхан үсгийг Hotkey болгохоосоо татгалзах хэрэгтэй (ALT+Q, ALT+W г.м)
  • Гол гэсэн зүйлээ үргэлж нэг Hotkeyгээр ашиглаж байх хэрэгтэй. Миний хувьд Phase boot авбал үргэлж "X"-ээр ашигладаг харин TP авбал үргэлж "1"-р ашигладаг
  •  Маш хурдан ашиглагддаг итэмийг "SPACE", "TAB" гэх мэт Hotkey дээр байрлуулах хэрэггүй. Учир нь "Dagger" авлаа гэхэд "Space" дээр хоёр удаа тоншихоос илүүтэйгээр "V" дээр хоёр удаа дарах нь илүү үр дүнтэй(Notebook бол нээх их ялгаа гарахгүй харин Keyboard дээр туршиж үзвэл мэдэгдэнэ)
  • Тэгээд өөрийнхөө Hotkey үүдийг төгс ашиглаж сурсан гэж үзэж байгаа бол "Shop always uses Hotkey" тохиргоог ашиглаж сураарай




Share this:

CONVERSATION

3 Сэтгэгдэл:

  1. dota2 iin Na'Vi vs, Liquid ch yumuu, DK vs IG geh met suuliin uein togloltuudiin medeelliig haanaas avj, bet herhen tavih tuhai medeelel uguuch

    ReplyDelete
    Replies
    1. За тэгвэл тэр талаар бэлдээд оруулъя.

      Delete
    2. Админаа хамгын тохиромжтой hotkey оруулж өгөөч! өөрөө хийх гэхээр нэг л сонин байна аа! таных ямар юм?

      Delete