"Scam" гэж юу вэ?
Scam гэдэг нь бид нарын тоглож байгаа тоглоомоор дамжуулан луйвар хийх явдал юм.
Луйвраас бултахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
- Хамгийн эхний авах арга хэмжээ бол Steam Guard-г идвэхижүүлэх юм. Гэхдээ үүнийг идвэхижүүллээ гээд чиний бүртгэл халдашгүй болно гэсэн үг биш шүү.
- Steam-н үндсэн сайтуудыг сайтар мэддэг байх хэрэгтэй.
Phishing Scam
Phishing Scam гэдэг нь Steam-г дуйраалган хийсэн сайт ашиглан хүмүүсийн нууц үг, бүртгэл мэдэж авах юм. Энэ аргат хамгийн олон хүн зальдуулан бүртгэлээ алддаг болохоор үүнээс хамгийн их сэрэмжлэх хэрэгтэй юм.
Хэрхэн "Phishing Scam"-с бултах вэ?
Steam-н үндсэн сайтууд бүгд Extended Validation SSL Certificate хамгаалагдсан байдаг.
Тэгээд "Phishing site"-ууд ихэвчлэн үнэгүй итэм, тоглоом өгж байна гэх нэрийдлээр хүмүүсийг сайт уруугаа оруулдаг бөгөөд сайт уруу нь орох үед өөдөөс тань яг л "Steam"-н сайт угтаж авах болно. Харин та үүнийг мэдэхийн тулд "Steam"-н үндсэн сайтууд хүмүүсийн ихэвчилэн хэрэглэдэг Browser-р нэвтэрэхэд яаж харагддагийг мэдэж авах хэрэгтэйгээс гадна эдгээр сайтуудыг сайн тогтоож аваарай.
Software Scam
Тоглоомын итэм нээнэ, "cheat" код гэсэн жижигхэн "Software" эсвэл "Browser"-н адд-онуудыг хэзээ ч битгий суулгаж бай. Учир нь луйварчид энэ аргыг ашиглан хүмүүсийн компьютерд "Key logger" ашиглан компьютердээр нэвтэрж буй бүх нууц үг, бүртгэл бүр цаашлаад Credit card-н дугаар болон нууц үгтэй чинь мэдэх боломжтой юм.
Impersonation Scams
Энэ нь "Valve" эсвэл "Steam"-н ажилчин байна гэх нэрийдлээр хүмүүсийн нууц үг, бүртгэл г.м зүйлийг асууж лавлан луйвар хийдэг арга юм. Үүнээс сэргийлэхийн тулд тэдний "Steam Profile" уруу орж үзэх юм. Ихэнхи "Valve" болон "Steam"-н ажилчид "Steam Profile" дээрээ "Badge"(тэмдэгт)тай байдаг. Дээр нь тэд нар хэзээ ч бүртгэл, CD-Key, credit card-ний мэдээлэл асуудаггүй бас энэ нь луйварчидийн хамгийн их ашигладаг арга юм.
Item сугалах Scam
Өгөх ёстой итэмдээрээ хэдэн Common эсвэл Uncommon нэмчихээд чамайг 1-2 RR(Random rare) нэм гэж хэлээд нэмэх хооронд чинь өгөх ёстой итэмээ сугалаж авдаг арга юм.
(Дээрхи хоёр зургийг зөвхөн жишээ авахын тулд засаж янзалсан болно)
Money Scams
Энэ арга сүүлийн үед "Steam" дээр нилээн эрчээ аваад байгаа арга юм. Энэ арга нь хүнтэй наймаа хийх үед тэдгээр хүмүүс наймааны хэсгийн чатандээр энэ наймаа дуусах үед Та тэдэн $ хүлээн авах болно г.м зүйл бичих арга юм. Энэ нээг их аюултай арга биш ч гэсэн зарим хүмүүс үүнийг мэдэлгүй наймаагаа гүйцээн итэмээ алдах тохиолдол бас л бишгүй олон бий.
Report User
дээрхи зурган дээр харуулсанаар "More" гэдэг цэс үрүү орон "Report Violation" гэсэн хэсгийг сонгон орно. Тэгээд Report гэсэн цонх гарж ирсэний дараа "report"-н төрлүүдээс сонгоод яагаад түүнийг "report" хийж байгаагаа бичээд "report хийнэ.
Харин хэн нэгэн чамайг "Scam" хийх гэж оролдсон тохиолдолд "Trade" хэсгийн доор байрлах
0 Сэтгэгдэл:
Post a Comment