image1 image2 image3 image4 image5 image6 image7 image8 image9 image10

HELLO MY'NAME IS KHASH-ERDENE|WELCOME TO MY PERSONAL BLOG|I LOVE TO WRITE ABOUT THINGS|I'M AMATEUR DOTA PLAYER

Solo mid чадвараа нэг шат ахиулъя (2-р хэсэг)

4-р хэсэг "LH(Last hit)" зөвлөгөө

4.1) Ихэнхи хүмүүс хэрэглэдэг хэрнээ тэр болгон анзаараад байдаггүй зүйл "Creep aggro"

  • Эсрэг талын баатарыг зодохыг оролдох үед цэргүүд чам уруу дайрдаг. Гэхдээ энэ нь тодорхой зайн дотор л зодох гэж оролдвол тэгдэг(500 range). Тэгэхээр 501 зайнаас зодох гэвэл цэргүүд чам уруу дайрахгүй.
  • Чи голд явж байлаа ч гэсэн дээдэх баатрууд дээр attack дарвал цэргүүд ялгаагүй л чам уруу дайрна.

4.2) "LH Secure"

Иймэрхүү байрлалд байхад хэрхэн цэрэг авах вэ? Зарим хүмүүс эсрэг талаа цохихыг хүлээж зарим нь цэрэг цусыг нь багасгасаны дараа цохих байх. Харин энэ үед "Creep aggro" ашиглан авна. Чамаас 500-н зайтай өрсөлдөгчөөс чинь 500-н зайтай байх үед өрсөлдөгч дээрээ A+mouse1 гэснээр 500 range доторхи цэргийг өөртөө татахад өрсөлдөгчөөс чинь холдож чамд ойртож цэрэг авах боломж чинь нэмэгдэх юм.

4.2) "Creep aggro" ашиглан Deny хийх.

Харин иймэрхүү 1 "LH" эсвэл 1 "deny" гэсэн  тохиолдолд яах вэ? бас л "creep aggro" ашиглан 2ланг нь авах боломжтой юм. Эсрэг талын баатар дээр A+mouse1 гэж дарсанаар эсрэг талын цэрэг чам уруу татагдана харин тэр үед чи өөрийн "creep"-г deny хийнэ тэгээд эсрэг талын цэргийг авна.

Дээдэх шиг тохиолдолд чи "creep aggro" ашигласанаар бүх цэргүүдийг өөртөө татна тэгсэнээр цэргүүд бага цустай цэрэг үрүү биш чам уруу дайрах болно. Харин эсрэг талын баатар чинь "FREE LH" гээд л цохих үед нь чи харин "deny" хийх юм :D.

4.3) Цэрэг хашилт алдсан үед хэрэглэх арга

Эсрэг талын өндөрлөг газар цэргүүд тулалдах үед и эсрэг талын баатрыг харанхуйгаас гарж ирэх үед A+mouse1 дараар хойшилж эсрэг талын цэргүүдийг татан нам газар уруу буулган "miss"лэлгүйгээр цэрэг авж болох юм. Харин өрсөлдөгч чинь нилээн ядаргаатай тоглоод ер нь гарж ирэх шинжгүй байвал өөр "Lane"д явж байгаа баатар дээр A+Mouse1 дараад цэргүүдийг өөрлүүгээ татаж бас болно.

4.4) "creep aggro"д оролгүйгээр эсрэг талын баатрыг дарамтлах, зодох

Ихэнхи хүмүүс л үүнийг мэдэлгүй боломж олдмогц эсрэг талын баатрыг цохиод "creep aggro" хийчихдэг. Тэгээд зарим үед цэрэг татахгүйгээр цохичихоод хүмүүс ч тэр болгон анзаардаггүй байх. Харин чи 500 зайны гаднаас A+mouse1 дарж орж ирээд цохивол "creep aggro"д өртөхгүй юм. Харин өрсөлдөгч чинь чамайг дөхөөд ирмэгц чам дээр аттак дараад цэрэгт ч цохиулаад чамд ч цохиулаад нилээн л дарамтлуулах байх :D.

5-р хэсэг "Smoke gank"-с хэрхэн бултах вэ?

Голоор явахад хамгийн асуудалтай зүйл бол мэдээж эсрэг талын "support"ууд ирж ганк хийх явдал. Тэгэх тэгэхдээ Smokeтой байвал бүр л хэцүү байж таарна.


5.1) Map болон хүний тоо ашиглах

Голоор ч гэлтгүй бүх л талд энэ бол маш хэрэгтэй. Эсрэг талаар явж байхад хаана "trilane" хаана "solo" байна гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд хэдэн хором тутамд тэдгээрийг шалгаж харж байх хэрэгтэй. Тэгсэнээр 3н баатрын 1 нь харагдахгүй байхад бага зэрэг хойшилж тоглоход ер нь гэмгүй. Тэгээд болж өгвөл багынхаа хүмүүсийг дээр эсвэл доор "Trilane" хийлгүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл 3 баатар явсанаар эсрэг талын баатар алга болоход miss хэлнэ. Тэгээд тэд нарыг ганк хийж явахаар боломжийг ч гэсэн бага болгож өгнө.

5.2) Өнгө харах

Энэ арга голоор явж байх үед ганклуулахгүй байхад хамгийн хэрэгтэй арга юм. Баатруудын өнгийг цээжилсэнээр мап хараад л хэн нь байхгүй байна хэн нь байна гэдгийг анзаарж болох юм. Харин айлын Supportууд мап дээр харагдахгүй үед бага зэрэг налсхийгээд явахад буруу юу байхав.

5.3) Scorescreen болон Ob+Sentry

Scorescreen-г харсанаар эсрэг талын баатрууд хэр их лвл нэмж байгааг анзаарж харах боломжтой. Тэд нар лвл нэмэх тусам ганк хийхэд илүү болно гэсэн үг. "Observer + Sentry ward" байрлуулсанаар "Smokeт"ой явж байгаа баатруудыг ч гэсэн харах боломжтой болохоор ганк хийлгүүлэхгүй байх хамгийн найдвартай арга юм.

6-р хэсэг "Runecontrol" "bottlecourier" ашиглах

6.1) "Courier" удирдан "bottle" ашиглах

Ерөнхийдөө энэ аргыг 5 аараа тоглож байх үед л ашиглах боломжтой гэж бодож болно (Party). Тэрнээс "public"т бол чамайг дураар чинь "courier" ашиглуулна ч гэж юу байхав. "Courier"-г дуудахдаа хурдыг нь ашиглах хэрэггүй. Яагаад гэвэл хоосон "Bottle" тахиад өгвөл тахианы хурд маш их удааширдаг болохоор үүнийг төв үрүү буцаахдаа ашиглах хэрэгтэй.

6.2) "Bottlecourier" ашиглан "Runecontrol" хийх арга

 Энэ бол ер нь ихэнхи хүмүүс ашигладаг гэхдээ дутуу. Гэхдээ ихэнхи хүмүүс зөвхөн Courier-г Rune харах зориулалтаар ашигладаг. Энэ нь бага зэргийн давуу тал олгох ч гэсэн "Runecontrol" хийх боломжийг олгож чадахгүй л болов уу.  Харин Courierтоо Bottle оо хийгээд Rune гарахаас хэдэн секундын өмнө "Runespot" уруу явуулах юм. Тэгээд Rune гарвал өөрөө очоод авчихаж болно. Харин bottlecourier байгаа хэсэг гарахгүй бол нөгөө Runespot уруу өөрөө очино харин тэр үедээ bottlecourier-н хурдыг ашиглаад дуудаад авах юм.
6.3) "Rune" хэрэглээ
  • Haste - Эсрэг талын баатруудыг очиж алах боломжтой эсвэл голдоо очиж эсрэг талын баатраа дарамтлан цэрэгт ойртуулахгүйгээр болгох зорилгоор ашиглаж болно. Гэхдээ дараагийн "rune" гарахаас ойролцоогоор 10-20 секундын өмнө ашиглавал хамгийн зохимжтой. Дараагийн Rune-г аваад зогсохгүй Gank хийгээд явах ч боломжтой.
  • Double Damage - Ихэн үед хамгийн хэрэгтэй rune гэхэд болохгүй юм байхгүй байх. DD-н тусламжтайгаар бүх цэрэгээ deny хийхээс гадна бүх цэргийг авах боломж их. Дээрээс эсрэг талын баатрыг ч тэр Tower-г ч тэр унагахад их нэмэр болно.
  • Illusion - Ихэнхи хүмүүс эсрэг талдээрээ аттак дарж орхиод 10 20dmg үзүүлчихээд л үхүүлчихдэг уул нь хамгийн ажиллагаатай  бас хамгийн ашигтай(бүх л тоглолтын турш хамгийн хэрэгтэй rune)  rune бол яахын аргагүй Illusion юм. Газар нээнэ, баатар алах гэж байгаа бол хувилбаруудаараа хашуулаад өөрөө чөлөөтэй зодох боломж гаргана, "Tower" уруу pushлэж байх үед хувилбараа ашиглан эсрэг талын цэргүүдийг "tower"уудаас холдуулан явуулах боломжтой тэр ч бүү хэл 2 зэрэг байгаль үржүүлэх дээр нь дараагийн Rune-г авах боломжгүй бол эсрэг талдаа өгөлгүйгээр deny хийх ч боломжтой.
  • Invisibility -  Нээх ч хэрэгтэй "rune" биш яахав ашиглачихаад эсрэг талын байгалийг шалгаад ганц хоёр баатар алах боломж олгоно эсвэл зугтахад ашиглаж болно(Ашигласаны дараагаар ганц удаа bottle дарах боломжтой).
  • Regeneration - Энэ Runeн талаар нээх хэлэх шаардлагагүй байх. Гэхдээ зарим хүмүүс reg авчихаад бүх манагаа үрэх гэж улаарж ороод үхчихдэг талтай иймэрхүү юм уул нь хийх хэрэггүй л байгаа юм.

7-р хэсэг "Gank" хийх үү? хийхгүй юу?

Энэ бол бас л тоглоомыг чухал хэсгүүдийн нэг нь юм. Яагаад гэвэл Lane дээ хэцүү байгаа хүндээ туслах нь бол мэдээжийн хэрэг ч гэсэн зарим үед багийнхан чинь миний Lane хэцүү байна ирж Gank хий гэх зэрэгээр хэлэхэд нь очиж хийх хэрэгтэй юу? үгүй юу? гэдэгээ өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хэрвээ тэр хүн чинь(Offlaner) чамайг дор хаяж 5 LVL хүрээгүй байхад Gank хий гэж хэлж байвал түүнийг тоглоомын талаар жаахан ч гэсэн ойлголтгүй юм байна гэж бодоход болно. 
7.1) Gank хийхийн тулд
  • Чи 6 LVL хүрээгүй гэхдээ чамд Haste таарлаа тэгвэл аваад шууд гүйхээсээ өмнө эсрэг талын хүмүүс чинь бага цустай байна уу үгүй юу гэдгийг хараарай.
  • Чи 6 LVL хүрчихсэн харин эсрэг талын хүмүүс чинь Tower доор чинь байна уу? Ийм юм болно гэж бодож үргэлж TP авж яваарай. Иймэрхүү тохиолдолд Double эсвэл Triple kill хийх боломж маш өндөр.
  • Хаа нэгтэй дайн болж байх үед очоод чи Gold эсвэл Exp авах аль эсвэл багийнхаа хүмүүсийг аврах боломжтой.
  • Хэрвээ чиний багийн суппортууд "Deward" хийсэн бол хаашаа ч хамаагүй очихдоо тайван гүйж очоод алж болно. Яагаад гэвэл хэн ч чамайг ирж байгааг харахгүй.

7.2) 6 LVL яагаад чухал вэ?

Ерөнхийдөө 6-7 LVL хүрэх үед эхний хэдэн минут өнгөрчихнө дээр нь эсрэг талын чинь Wardны хугацаа дуусна гэж тооцоолоход болно. Харин үүнээс өмнө явах нь хэтэрхий эрсдэлтэй юм. Эс тэгвээс эсрэг талын хүмүүс чинь чамайг харчихаад налчихна эсвэл отож байгаад чамайг ална ингэснээр чи нилээн их Exp Gold алдах боломжтой.

Share this:

CONVERSATION

0 Сэтгэгдэл:

Post a Comment