image1 image2 image3 image4 image5 image6 image7 image8 image9 image10

HELLO MY'NAME IS KHASH-ERDENE|WELCOME TO MY PERSONAL BLOG|I LOVE TO WRITE ABOUT THINGS|I'M AMATEUR DOTA PLAYER

Solo mid чадвараа нэг шат ахиулъя (1-р хэсэг)

Нийтлэл доторхи хэсэгүүд

  1. Танилцуулга
  2. "Цэрэг хашихад(Creep block)" мэдэх хэрэгтэй зүйл
  3. Эхлэлийг хэрхэн тавих вэ?
  4. "LH(Last hit)" зөвлөгөө
  5. "Smoke gank"-с хэрхэн бултах вэ?
  6. "Runecontrol" "bottlecourier" ашиглах
  7. "Gank" хийх үү хийхгүй юу?

 1-р хэсэг "Танилцуулга"

"WC3" дээрхи "DOTA 6.17"-с эхлэн тоглож байгаа энгийн л нэгэн сонирхогч төдий.
 Dota 2 beta-д нилээн сүүлээр орсон ч гэсэн маш хурдан туршлагжсан гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Тэгээд сүүлийн 2-3 сарын дотор "Solo mid" баатруудыг голчлон авж гайгүй хэрэгцээтэй "Tips, tricks" гэсэн юмнуудыг судлан тоглолтондоо хэрэглэсээр ерөнхийдөө нилээн боломжийн хэмжээнд тоглодог болчихсон гэж өөрийгөө дүгнэж байгаа болохоор энэ хичээлийг бичиж байгаа юм (Мэргэжилийн тоглогчидыг 10/10 гэж үзвэл 6/10 хавьцаа байгаа гэж дүгнэж байгаа). Тэгээд энэ хичээл нь анхлан суралцагчидад бус сонирхогч+ гэж өөрийгөө боддог "LH" болон голоор явахад ямар баатар яаж явбал дээр вэ гэдэг дээр бага зэрэг асуудалтай хүмүүст зориулж бичиж байна.

2-р хэсэг "Цэрэг хашихад мэдэх хэрэгтэй зүйл"

2.1) Төгс цэрэг хашилт

Дээдэх зурган дээр харуулсан байдал бол төгс цэрэг хашсан байдал юм. Чи болон танай цэргүүд өндөрлөг газарт орсоноор эсрэг талын баатар чиний хаана байгааг мэдэх боломжгүй тул чи түүнийг дарамтлах "LH" болон "Deny" хийхэд чамд илүү хялбар болгож өгнө.

2.2) Ингэж хашсан тохиолдолд чамд гарах давуу тал

  • Өндөрлөг газараас өрсөлдөгчөө дарамтлах боломж(Өрсөлдөгч чинь чамайг хүссэнээрээ цохиж чадахгүй "25% miss"лэх боломжтой)
  • Өрсөлдөгчөө "LH" алдуулах дээр нь цэргийн хороонуудыг удирдах боломж илүү их
  • Өрсөлдөгч чинь чиний байрлалыг мэдэхгүй
  • Өрсөлдөгч чинь өндөрлөг үрүү ойртвол харанхуйгаас скилл ашиглаж эсвэл цохиж өрсөлдөгчөө дарамтлах боломжтой

2.3) Хэрхэн цэрэг хаших вэ?

Ихэнхи хүмүүс цэрэг төрөөд "T3"-с урагш гарж ирэхийг хүлээж байгаад нэг эгнээнд орсон үед хашиж эхлэдэг харин доорхи зөвлөгөөг дагавал төгс цэрэг хашилт хийх бүрэн боломжтой(Гэхдээ сурахад нилээн хэцүү).
"RADIANT"
Энэ байрлалд зогсож байгаад цаг 00:00 болох үед урагшаа гүйхэд л хангалттай. Тэгсэнээр цэргүүдийг нэг эгнээнд орохыг хүлээх шаардлагагүйгээр шууд л хашиж эхлэх боломжтой юм(Доорхи зурганд харагдаж байгаачлан).
"DIRE" талыг харин сайн мэдэхгүй байна ихэвчлэн ёндоогоор "RADIANT" болчихоод байдаг болохоор :))

2.4) Бэлдэж дасах хэрэгтэй

Энэ хашилтыг сурахын тулд шинээр "Lobby" үүсгээд "cheats"-г нээгээд тоглохдоо "-wtf" хийгээд байрлалаа эзэлж байгаад "-startgame" хийгээд л туршиж үзээд байна. Хэрвээ алдах юм бол энийгээ дахин дахин хийгээд байхад хурдан сурна. Гэхдээ миний хувьд энэ хашилт харагдаж байгаагаасаа ч хэцүү санагдсан.

3-р хэсэг "Эхлэлийг хэрхэн тавих вэ?"

Миний зүгээс үүнийг хамгийн гол хэсэг гэж бодож байна. Яагаад гэвэл цэрэг хашиж өрсөлдөгчтэйгээ тулах үед тоглогчидын чадвар шууд л мэдэгдэнэ. Үүндээр тулгуурлан түүний өөдөөс тоглоход тоглоом хэцүү байх нь уу амархан байх нь уу гэдгийг ч мэдэж болох юм. Тэгээд ер нь бол хамгийн ашигтай зарчим бол эхлээд "deny" дараад нь "LH" юм(миний хувьд).
  • Эхлэл хэсэгдээр ерөнхий 3 үе шат байдаг(доорхи зурагнаас хараарай)

Share this:

CONVERSATION

7 Сэтгэгдэл:

  1. Goy medee bolson bn yeronhiidoo tsergee garsanii daraa hashij eheldeg bsan busdiin bol medhiim bnaa. harin ehelsnees n hoish hashij surnaa

    ReplyDelete
    Replies
    1. 2-р хэсэгдээр нь бас нилээн мэдлэг болохоор юм орсон байгаа уншаарай :D

      Delete
  2. Энэ их хэрэгтэй мэдээлэл болсон байна, хүмүүст тэр бүр хүрээд байдагүй, анзаардагүй мэдлэг шүүдээ. Хамгийн гол нь чиний нийтлэлүүдийг уншдаг их хэрэгтэй гэж хүлээж авдаг маш олон хүмүүс байдаг шүү тийм учраас битгий зогсоорой гэж хэлэх байна амжилт хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. За баярлалаа xD иймэрхүү сэтгэгдэлээс ямар их урам авж байнаа :D

      Delete
  3. дота 2 тогломоор санагдтал бичсэн байна шдээ :P.

    ReplyDelete
    Replies
    1. xxa худлаа яриад байгаарай

      Delete
  4. bayarllaa. anhlan suraltsagch nart jaahan zuwulguu oruulaach kk

    ReplyDelete